Манай компани ээлжит шинэ бүтээгдэхүүн болох РУБИ програмаа бэлэн болгож хэрэглэгч та бүхэндээ хүргэж байна. Бидний олон жилийн арвин туршлага, хэрэглэгчийн өнцгөөс харж боловсруулсан энэхүү програм нь 100% чанартай, хэрэглэхэд хялбар гэдэгт та итгэж болно.
Энэхүү програм нь жижиг аж ахуйн нэгж болон хувиараа бизнес эрхлэгч хэн бүхэнд зориулагдсан тул санхүү НББ-ийн мэдлэггүй хүн ч ашиглан байгууллагын тайлан тооцоогоо хийх, хувь хүн өрхийн санхүүгийн бүртгэлээ хийх боломжтой. Мөн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болсон Үүлэн технологид суурилсан тул хэрэглэгч ямар ч төхөөрөмжөөр, хаана ч, хэзээ ч интернэтээр програмаа ашиглах хамгийн том давуу талтай юм.
Шинэ оныг тохиолдуулан РУБИ програм НЭЭЛТИЙН УРАМШУУЛАЛ-тай байна. Урамшууллын хүрээнд хэрэглэгч та 2013 оны 01 сарын 01-ээс эхлэн гүйлгээ мэдээллээ үнэ төлбөргүй оруулан програмаа ашиглан бусдаас ялгарах давуу тал, боломжууд, энгийн ойлгомжтой байдлыг мэдрээрэй.
Урамшуулалт хугацаа таныг програмаа ашиглаж эхэлсэн өдрөөс 2014 оны 02 сарын 28-ыг дуустал үргэлжилнэ.