Бид 2013 онд их дээд сургуулийн програм хангамжийн оюутнуудад нэгдсэн байдлаар ажлын байрны ойлголтыг өгөх “ТУР АЯЛАЛ”-г өөрийн ажлын байрандаа амжилттай зохион байгууллаа. Тус аялалд МУИС-ийн МТС-ийн 1,2-р курс, ШУТИС-ийн 1,2,3-р курсын 200 гаруй оюутан хамрагдсан юм. Аяллын гол зорилго нь програм хангамжийн мэргэжлийг сонгосон оюутнуудад ажлын байрны ойлголтыг бодитоор өгч, програм хангамжийн компаний үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, тус мэргэжлээр олон жил ажилласан туршлага, ур чадвартай ажилтнууд зөвлөгөө заавар өгч хамтран ажиллахад орших юм.
Компаний Тур аялалд Ерөнхий захирал Ч.Чимиддорж оюутнуудыг хүлээн авч хувь хүний тэр дундаа оюутны “Эрхэм зорилго” сэдвээр лекц уншсан юм. Програмчлал технологийн хэлтсийн дарга Б.Анхбаяр дэлхийн програм хангамжийн чиг хандлага болон өнөөгийн МУ-ын ПХ-ийн талаарх ойлголтыг тус тус өгсөн билээ.
Танилцах өдөрлөгийг дэмжсэн сургуулийн эрдэмтэн багш нар, оюутны зөвлөлд талархсанаа илэрхийлж байна.