Шинэ бүтээгдэхүүний анхны танилцуулах уулзалт болж өндөрлөлөө.

2013.12.14

     Дэлхийн техник технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж буй Интерактив Би Ай ХХК шинэ бүтээгдэхүүнээ DIAMOND 6 нэртэйгээр гаргахаар шургуу ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор шинэ системийн хөгжүүлэлтийн явц, хамрах хүрээ, шинэ боломжуудыг танилцуулсан уулзалтыг 2013 оны 12 сарын 11-нд амжилттай зохион байгууллаа.

     Уулзалтанд бидний харилцагчдийн төлөөлөл болох Таван богд групп, Макс групп, Саммит ХХК, Тэнгэр санхүүгийн нэгдэл, Магнай трейд групп зэрэг байгууллагууд оролцлоо. Уулзалтын үр дүнд харилцагчид шинэ бүтээгдэхүүний талаар сонирхсон мэдээллүүдээ бүрэн авч чадлаа.

     Энэхүү танилцуулах уулзалтыг цаашид дахин зохион байгуулах тул оролцох сонирхолтой байгууллагууд маркетингийн 98102045 утас руу холбогдох болон info@ibi.mn хаяг руу мэйл бичин бүртгүүлэх боломжтой.

DIAMOND 6  системийн талаар товчхон дурдвал:

CLOUD технологид суурилсан тул Интернэт орчинд ажиллана.

Зөвхөн компьютерээр хязгаарлагдахгүй бүх төрлийн гар утас, ухаалаг төхөөрөмжүүд дээр  ажиллах тул хэзээ ч, хаана ч, системээ ашиглан үйл ажиллагаагаа удирдана.

Шинэ технологид суурилсан, ухаалаг шидлүүдийг системд хийсэн тул өгөгдлийн бааз хичнээн их мэдээлэлтэй байсан ч гацаж удах, сүлжээнд ачаалал үүсгэх асуудал гарахгүй.

DIAMOND 6 систем нь ERP – байгууллагын удирдлага, нөөц төлөвлөлт, SCM – захиалга нийлүүлэлтийн систем, CRM – Харилцагчийн удирдлагын систем гэсэн 3 том бүрэлдэхүүнтэй. Доорх зургаас хамрах хүрээг харж болно.

Санал хүсэлт
TeamViewer Татах
Тусламж

Test