Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо болох MOSA-аас жил бүр салбарын тэргүүний байгууллага хамт олныг шалгаруулдаг билээ. Энэ 2013 оны шалгаруулалтад Интерактив Би Ай ХХК-ийн хамт олон бидний амжилт бүтээлийг үнэлж “ПРОГРАМ ХАНГАМЖИЙН САЛБАРЫН ОНЫ ШИЛДЭГ ХАМТ ОЛОН”-оор биднийг шалгарууллаа.
Энэхүү шагнал нь манай хамт олны хийсэн бүтээсэн зүйлсийг өндрөөр үнэлж, цаашид улам ихийг эрч хүчтэйгээр хийх урам зоригийг хайралсан шагнал байлаа.