Манай компаний залуучууд 2012 оноос сайн үйлсийн аяныг өрнүүлж эхэлсэн билээ.
Энэ удаагийн сайн үйлсийн аянаар нийслэлийн 3-р амаржих газар төрсөн бяцхан үрсдээ иж бүрэн өлгий бэлгэллээ. Цаашид ч бид нийгмийн халамж хэрэгтэй хэсгүүдэд үргэлжлүүлэн сайн үйлсээ хүргэх болно. Том жижиг гэлтгүй зүйлсээр хүнд тус хүргэж болох тул энэхүү мэдээг уншиж буй та бүхнийг ч мөн сайн үйлс хийхийг уриалж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай...