Манай компани хэрэглэгчиддээ зориулсан төрөл бүрийн сургалтыг тогтмол явуулдаг билээ.
Эдгээр сургалтуудын нэг нь Сертификаттай сургалт бөгөөд Даймонд програмын хувьд дунд шатны сертификаттай сургалт нь нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй бүх хүмүүсд нээлттэй юм. Сургалтанд анх удаа програм дээр ажиллаж сурах гэж байгаа болон програм дээр ажиллаж байгаа харилцагч байгууллагын хүмүүс ч хамрагдах боломжтой.
Уг сургалт анхан шатны мэдэгдэхүүнээс дунд шатны хэмжээнд програм дээр ажиллаж сургах зорилготой юм. Энэ удаагийн сургалт 12 сарын 25-нд дуусч суралцагчид сертификатаа “Интерактив Би Ай“ ХХК-ийн байранд ирж гардан авлаа. Бүх төгсөгчиддөө амжилт хүсье.