Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод, авилгал хүнд сурталгүй хүргэх зорилтын хүрээнд Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар Цахим засаг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. МТШХХГ-ын хэрэгжүүлж буй ажлын нэг нь иргэн интернэтээр дамжуулан төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой веб портал хөгжүүлэх ажил байсан бөгөөд 2014 оны 03 сард энэхүү ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, тодруулсан.
Манай компани энэхүү ажилд шалгарч төрийн үйлчилгээний цахим системийг цаг хугацаандаа амжилттай хөгжүүлэн www.ezasag.mn нэртэйгээр боловсруулаад байна.
Энэхүү порталаар дамжуулан Монгол улсын бүх иргэд дараах байгууллагуудын нийт 24 үйлчилгээг авах боломжтой. Үүнд:
- Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийн 6 үйлчилгээ
- Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын 5 үйлчилгээ
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын 7 үйлчилгээ
- Зам тээврийн яамны 6 үйлчилгээ
Одоогийн байдлаар порталын үйлчилгээг үе шаттайгаар хэрэглээнд нэвтрүүлж байгаа бөгөөд хамгийн эхэнд Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийн үйлчилгээг туршилтаар нэвтрүүлээд байна. Тун удахгүй бусад үйлчилгээг нээн ажиллагаанд оруулах болно.
Иймд та бүхэн www.ezasag.mnсайтад орж хэрэгтэй мэдээллээ аваарай.
Та төрийн цахим үйлчилгээг авахын тулд зөвхөн интернэттэй байхад л хангалттай бөгөөд гар утас, компьютер, нөүтбүүк гэсэн дурын ухаалаг төхөөрөмжөөс авч болно. Төрийн үйлчилгээг онлайнаар авсанаар иргэдэд дараах давуу талууд үүснэ:
- Замын түгжрэлд орж алтан цагаа үрэхгүй
- Олон цагаар дугаарлан зогсох шаардлагагүй болно.
- Хөдөө, хот хаана ч байсан хэрэгтэй үйлчилгээгээ авна.
- Онлайнаарүйлчилгээний төлбөрөө төлж болно.
- Монгол шуудангаар дамжуулан өөрийн бичиг баримтыг хүссэн газраа хүргүүлж болно.
- Өөрийн авах шаардлагатай байгаа төрийн үйлчилгээний тухай, бүрдүүлэх материал бусад мэдээллүүдийг чирэгдэлгүй шууд авна.
- Олон дамжлагатай төрийн үйлчилгээг биеэр очиж биш интернэтээр хянах боломжтой болно.