Интерактив Би Ай ХХК-с танилцуулж буй шинэ санхүү бүртгэлийн онлайн Ruby системийг танд танилцуулж байна. Ruby нь ашиглахад хялбар, хамгийн сүүлийн үеийн технологид суурилсан, үнэ хямд систем юм. Та уг системийг ашиглахын тулд заавал мэргэжлийн нягтлан бодогч байх албагүй бөгөөд энгийн ойлгомжтой үйлдлүүд болон хүчирхэг тайлан мэдээ, график үзүүлэлтүүд зэрэг нь таны бизнес цаашид амжилттай хөгжихөд томоохон нөлөө үзүүлэх болно.
Ruby системийг сонгосноор хэрэглэгч та дэлхийн аль ч өнцгөөс интернэтэд холбогдох дурын төхөөрөмжийг ашиглан компанийхаа санхүү бүртгэлийг хөтлөн явуулах боломжтой. Програмаас гарах санхүүгийн тайлангуудыг МОНГОЛ УЛСЫН ЦАХИМ САНХҮҮГИЙН ТАЙЛАНД шууд илгээж таны цагийг хэмнэх болно.
Системийг ашиглан үндсэн болон гэрээт ажилтны цалинг хялбар, үнэн зөвөөр бодох ба үндсэн хөрөнгийн элэгдлийг систем өөрөө тооцдог. Хэрэглэгч нь санхүүгийн болон татварын бүхий л тайлангууд мөн үйл ажиллагаанд шаардагдах тайлан мэдээг системээс аван ашиглах боломжтой.
Санхүүгийн бүртгэлийг улам хялбар болгох онлайн Ruby систем удахгүй таны iPhone, iPad дээр.