“Mission Vision Values ceremony” амжилттай зохион байгуулагдлаа.

2013.06.13

        Манай байгууллага 2013 оны 06 сарын 10-ны өдөр Blue Sky Tower-т байгууллагын Mission Vision Values ceremony” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

        Уг арга хэмжээний үндсэн зорилго нь Манай компани өөрсдийн гэсэн Алсын хараа, Үнэт зүйл, Эрхэм зорилгыг 2013 онд шинэчлэн тодорхойлсон ба энэ зорилго зорилт нь манай ажилтан бүрийн хувийн хүсэл тэмүүлэл,зорилготой агаар нэг байж, ажилтан бүр нэг зорилгод чиглэн, ажлын амжилтыг гаргах, ирээдүйгээ бүтээх боломжтой болсон явдал юм.

       Мөн Харилцааны багаас байгууллагын 7 үнэт зүйлс дээр нийт ажилтнуудын дунд Core Values-Амжилтын үндэс хэмээх уралдаан зохион байгуулж үнэт зүйлсийн тайлбарыг хамгийн оновчтойгоор тодорхойлсон ажилтнуудыг тодруулан шагнал гардууллаа.

Mission /эрхэм зорилго/: ХЭН БҮХЭНД ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ ОЛГОЖ, БАЯР БАЯСЛЫГ МЭДЭРНЭ.

Vision /Хэтийн зорилго/: Хором бүрт инновацийг нэвтрүүлж, хэрэглэхэд хялбар, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хэрэглэгчийн сэтгэл ханамжийг үргэлж өндөрт байлган, ажилтнаа дээдэлсэн, дэлхийн төвшний суралцагч компани болсон байна.

Санал хүсэлт
TeamViewer Татах
Тусламж

Test