ERP системийн эхлэл

2013.07.22

ERP системийн эхлэл

1990 онд Gartner Group ERP гэсэн товчлолыг материал зарцуулалтын төлөвлөлт (MRP), үйлдвэрлэлийн нөөц төлөвлөлт болон компьютерт суурилсан үйлдвэрлэл зэргийг төлөөлүүлэн ашиглаж эхэлсэн боловч уг үндэс нь 1960 оны Бараа материалын удирдлага болон үйлдвэрлэлийн хяналт гэсэн системүүдбайсан. ERP систем хөгжүүлэгчид санхүү, засвар үйлчилгээ, болон хүний нөөцийн хэсгүүдээс эхэлсэн байдаг. 1990 оны дунд үе гэхэд байгууллагын бүхий л чухал хэсгүүдийг ERP систем өөртөө агуулах болсон. Хувийн хэвшлийн байгууллагуудаас гадна засгийн газрууд, ТББ-ууд ч ERP системийг ашиглах болсон.

Дээр дурьдсанчлан ERP систем нь 1990-ээд оны үеэс хурдацтай хөгжиж эхэлсэн ба эхний хувилбарууд байгууллагынback office буюу “арын албаны”-ханд зориулагдан гарч байсан нь харилцагч талд ямар нэгэн эерэг нөлөөг үзүүлдэггүй байлаа. Харилцагчтай, нийлүүлэгчтэй шууд харилцдаг ажилчдад зориулсан “Харилцагчийн удирдлагын систем” (CRM), эсвэл e-business системүүд болох e–commerce, e–government, e–telecom, мөн e–finance системүүд Интернэт бусадтай холбогдох байдлыг хялбаршуулсанаар холбогдон ажиллах болсон. ERP II буюу интернэтэд суурилан ажилладаг систем 2000 оны эхэн үед зах зээлд гарч ирсэнээр ажилчид өөрийн харилцагч, бэлтгэн нийлүүлэгч нартай цаг алдалгүй мэдээлэл солилцох боломжтой болсон.

ERP II нь эхэн үеийн ERP системийн нөөцийг оновчтой хуваарьлах, гүйлгээ боловсруулах зэрэг үйлдлүүдийг улам хөгжүүлж чадсан бөгөөд худалдан авах, зарах гэхээс илүүтэйгээр мэдээллийг хүчирхэг зэвсэг болгож өгсөн. Зөвхөн байгууллага дотор боломж нь хязгаарлагдах бус бусад өөр системүүдтэй ч уялдан ажилах болсон.

Cloud-computing буюу үүлэн технологид суурилсан ERP системүүд зах зээлд хүч түрэн орж ирсээр байна.Үүлэн технологид суурилсан ERP системүүд нь үнийн хувьд хямд болсоноос гадна суурилуулах, үйл ажиллагаандаа ашиглах явцыг хялбар болгож байна. Түүнчлэн, үүлэн технологид суурилсан ERP системүүд нь удирдлагуудад бодит тайлан мэдээг цаг алдалгүй харах гэх мэт давуу талуудыг олгодог. Ингэснээр ERP системийг зөвхөн том групп эсвэл корпорациуд ашигладаг хэмээх ойлголтыг халж чадсан. ERP систем үйлдвэрлэгчид ч жижиг, дунд бизнесүүдэд зориулан систем хөгжүүлж байна. Forrester судалгааны байгууллагын нэгэн судалгаанаас харвал 2015 он гэхэд үүлэн технологид суурилсан ERP системийн борлуулалт 21 хувиар өснө гэсэн байна.  

Та ч мөн ERP системийг байгууллагынхаа үйл ажиллагаандаа ашиглаад үзээрэй.  

Санал хүсэлт
TeamViewer Татах
QuickJoin Татах
AnyDesc Татах
КомИнфо

Test