Интерактив Би Ай ХХК Монгол улсын шилдэг 150 байгууллагын нэгээр шалгарлаа

2013.04.16

Монгол улсын засгийн газар, МҮХАҮТ-ын хамтран зохион байгуулдаг TOP-150 аж ахуйн нэгжийн 2012 оны шалгаруулалт амжилттай болж, шалгарсан байгууллагууд 2013.04.15-ны  өдөр шагналаа гардан авлаа. 12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг шалгаруулалтад програм хангамжийн компаниудаас анх удаагаа  ИНТЕРАКТИВ БИ АЙ ХХК шалгарч TOП 150 БАЙГУУЛЛАГЫН НЭГ боллоо.

Өмнөх жилүүдэд хамгийн их орлого олж, их татвар төлснөөр нь шалгаруулдаг байсан бол энэ жил нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа хэр биелүүлсэн, инноваци дэвшилтэт технологийг яаж нэвтрүүлсэн, хэдэн шинэ ажлын байр бий болгосон зэрэг нарийвчилсан шалгуур үзүүлэлтээр дүгнэснээрээ онцлог боллоо.

Өнгөрөгч 2012 онд бид олон залуу мэргэжилтнүүдээр хүний нөөцөө бэхжүүлж, техник технологийн дэвшилтийг бүтээгдэхүүн, үйлчилгээндээ нэвтрүүлэн харилцагчдынхаа сэтгэл ханамжийг үргэлж өндөрт байлгах зорилгоор олон арга хэмжээ төлөвлөн амжилттай хэрэгжүүллээ.

Мөн Олон улсын Чанарын Удирдлагын Тогтолцоо 9001:2008-г байгууллагынхаа үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлэн сайжруулалт, инновацийг хором бүр хэрэгжүүлэхээр хичээн ажиллаж байгаа билээ.  

Бид энэ амжилтаа улам бататган цаашид харилцагч байгууллагуудаа дээдэлсэн, нэр хүндтэй, дэлхийн хэмжээний суралцагч байгууллага болохоор нэгэн сэтгэлээр зүтгэх болно.

Санал хүсэлт
TeamViewer Татах
Тусламж

Test