E-BALANCE системийг шинэчлэх ажлын гэрээнд гарын үсэг зурлаа.

2013.03.13

Сангийн яамнаас зарласан Санхүүгийн тайлан, тодруулгыг онлайнаар хүлээн авах E-BALANCE системийг сайжруулах ажлын хүрээнд зохион байгуулсан тендерт “Интерактив Би Ай” ХХК нь амжилттай оролцсон бөгөөд 2012.11.29 нд хоёр тал гэрээнд амжилттай гарын үсэг зурлаа.

Уг систем нь Монгол улсад бүртгэлтэй бүх аж ахуй нэгж байгуууллагын санхүүгийн тайлан, тодруулгыг хуулийн дагуу хүлээн авч, тэдгээр тайланд дүн шинжилгээ хийн, байгууллагын мэдээ, статистик шинжилгээ тайлангуудыг боловсруулан мэдээллийн нэгдсэн сан үүсгэж, сангийн яамны удирдлага болон бусад хэрэглэгчдийг үнэн бодит мэдээллээр шуурхай ханган ажиллах програм хангамжийг бий болгох зорилготой.

E-BALANCE системийг шилдэг, хүчирхэг технологи дээр суурилан, архитектурын ухаалаг шийдлүүдээр хөгжүүлж байгаа тул хэдэн арван мянган хэрэглэгч зэрэг хандан ажиллахад аюулгүй, найдвартай ажиллагааг бүрэн хангаж чадна.

Санал хүсэлт
TeamViewer Татах
QuickJoin Татах
AnyDesc Татах
КомИнфо

Test