Монгол улсын мэдээллийн технологи, програм хангамжийн салбарын хөгжлийг манлайлан тасралтгүй 17 дах жилдээ үйл ажиллагаа явуулж буй “Интерактив Би Ай” ХХК нь олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2008 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлэн батламжаа гардан авлаа.
Бидний чанарын бодлого нь хэрэглэхэд хялбар, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг үргэлж өндөрт байлгах бөгөөд ISO9001:2008 чанарын стандартыг хэрэгжүүлснээр энэхүү зорилгоо бүрэн биелүүлж байна. Бид цаашдаа энэхүү амжилтаа улам бүр ахиулан ажиллаж, харилцагч нартаа илүү чанартай, илүү хялбар, илүү өндөр бүтээмжтэй бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхээр зорин дараа дараагийн шатны сайжруулах ажлуудыг төлөвлөн ажлаа эхлүүлээд байна.