E-BALANCE - Санхүүгийн тайлан нэгтгэлийн онлайн програм ашиглалтанд орлоо

2013.04.10

E-BALANCE - Санхүүгийн тайлангийн нэгтгэлийн онлайн програм ашиглалтанд орлоо

Монгол улсын Сангийн яамнаас зарласан тендерийн дагуу хийж гүйцэтгэхээр болсон E-BALANCE онлайн системийг бид цаг хугацаандаа амжилттай гүйцэтгэн ажиллагаанд орууллаа. Энэхүү онлайн систем нь аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланг хүлээн авах, нэгтгэх зорилготой.

Өмнөх нэгтгэлийн програмаасаа дараах онцлог давуу талтай хийгдсэн. Үүнд:

  1. Oracle өгөгдлийн баазтай, Java технологиор хийгдсэн.
  2. Аж ахуйн нэгжийн өмчийн хэлбэрийн онцлогоос хамаарсан тайлангуудыг шууд нэгтгэдэг болсон. Тухайлбал: ББСБ, ХЗХ бол тухайн хадгаламж зээлийн үйл ажиллагаатай холбоотой тайлангаа шууд өгнө.
  3. Байгууллага E-BALANCE системд оруулсан тайлангаа буцаан хүссэн форматаараа гаргаж авах боломжтой.
  4. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн нэгдсэн тайлан мэдээллийг үнэн бодитоор шуурхай боловсруулна.
  5. Боловсруулсан нийт тайлан мэдээллийг нийтээс нэгж хүртэл задлан харуулах DRILL DOWN тайланг оруулж өгсөн.

Мөн 2013 оны 2-р улиралдаа багтан бид өөрсдийн санхүүгийн програмаасаа тайлангаа уг онлайн програмд шууд нэгтгэх боломж оруулахаар ажиллаж байгааг харилцагч та бүхэндээ дуулгахад таатай байна. EBalance сайт руу нэвтрэх бол энд дарна уу.

Санал хүсэлт
TeamViewer Татах
Тусламж

Test