layer sublayer sublayer sublayer sublayer sublayer
layer sublayer sublayer sublayer sublayer sublayer

Усны бүртгэл тооцооны систем

Усны тооцооны систем нь хэрэглээний цэвэр усны борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хэрэгцээ шаардлагад тулгуурлан бүтээгдсэн систем юм.

Боломжууд

Танай байгууллагын онцлогт тохирч уян хатан ажиллана

Өдөр тутмын бүртгэл тооцоо бүрэн автоматчилагдана

Хэрэглэгчдийн төлбөр тооцоог тухай бүр тооцоолж гаргана

Ус хэрэглэгчийн тухайн сар, улирлын төлбөр тооцоо гарах бүрт и-мэйл рүү болон гар утас руу нь мессеж илгээж мэдээлнэ

Гэрээний хугацаа, тоолуурын баталгаат хугацаа дууссан харилцагчдын жагсаалтыг анхааруулга хэлбэрээр гаргана

Усны бүртгэлтэй холбоотой гарах гүйлгээг санхүүгийн систем рүү экспортолж, үйл ажиллагааг тань зохион байгуулалттай явагдахад тусалж, таны ажлыг бүрэн хөнгөвчилнө

Давуу талууд

Сар бүр олон мянган хэрэглэгчдийн төлбөр тооцоог түргэн шуурхай, хялбар тооцоолж цаг хугацааг хэмнэнэ

Харилцагчийн тоолууртай болон тоолуургүй төлөвлөгөөгөөр хэрэглэсэн цэвэр, бохир усны хэрэглээний дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэснээр айл өрх, аж ахуйн нэгж, худгийн усны хэрэглээний жагсаалтыг төрөл тус бүрээр харах, харьцуулах, хянах, дүгнэлт хийх боломжоор хангагдана

Харилцагчийн төлбөрийн мэдээллийг гар утас, и-мэйлээр мэдээлснээр авлагаа түргэн хугацаанд цуглуулах, урьдчилан таамаглаагүй бусад эрсдлээс бүрэн сэргийлнэ

Хэрэглэгчийн өмнөх сарын үлдэгдэл, илүү төлөлт зэргийн тухайн сарын төлбөртэй уялдуулан тооцож санхүүгийн систем рүү үнэн зөв мэдээлэл явуулснаар та бизнесээ бүрэн хянана

Худгуудад ус түгээдэг байгууллагын түгээгчдийн мэдээлэл, үнийн мэдээлэл, худгуудын байршил, амралтын өдрөөр ажиллах тохиргоо, тухайн худгийн усны хэрэглээ зэргийг уг модулаар бүртгэж хянана

Санал хүсэлт
TeamViewer Татах
QuickJoin Татах
AnyDesc Татах
Тусламж

Test