layer sublayer sublayer sublayer sublayer sublayer
layer sublayer sublayer sublayer sublayer sublayer

Зочид буудлын удирдлагын систем

Зочид буудлын менежмент болон өдөр тутмын үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, хяналт, өрөөний захиалга, ашиглалт, төлөвлөлт, ирсэн, явсан зочдын бүртгэл зэрэг бүх үйл ажиллагааг хамрах бөгөөд үйл ажиллагааны мэдээллүүд нь давхцахгүй, харилцан уялдаатай болж ажилладаг.

Боломжууд

Захиалга авах, авсан захиалгыг шууд өрөөний бүртгэл болгох боломжтой

Зочин гаргахад авсан үйлчилгээтэй холбоотой бүх тооцоог нэгтгэн харуулна

Рестораны системтэй уялдан ажиллаж рестораны тооцоог зочин гарахад хийх боломжтой

Утасны тооцооны системтэй уялдан ажиллаж төлбөрийг өрөөний тооцоонд нэгтгэн тооцно

Зочны бүртгүүлсэн нэмэлт үйлчилгээний цаг болоход сануулах боломжтой

Харилцагчийн үнийн бодлогыг байгууллагын онцлогт тохируулах боломжтой

Төлбөрийг бэлэн, бэлэн бусаар эсвэл хэсэгчилж авах боломжтой

Өрөөний борлуулалтын шинжилгээг боловсруулна

Зочны талаарх дэлгэрэнгүй мэдээллийн бааз үүсгэх учир зочин дахин үйлчлүүлэх тохиолдолд өмнө нь үйлчлүүлж байсан архив мэдээллийг харах боломжтой

Давуу талууд

Хурдан шуурхай үйлчилгээ бий болно

Энэхүү програм нь санхүүгийн програмтай нягт уялдан ажиллах бөгөөд удирдлагууд буудлын бүхий л гүйлгээг цаг тухай бүрт нарийн харж хянах боломжтой

Зочноос захиалга хүлээн авч бүртгэхээс эхлээд буудлаар үйлчлүүлэх үйлчилгээнүүдийг тооцон, буудлаас гарах хүртлэх бүх тооцоог хөтлөн баримтжуулж шаардлагатай журналын тайлангуудыг түргэн хугацаанд гаргана

Буудлын ажилтнууд хүссэн үедээ ямар зэрэглэлийн өрөө сул байгаа, эсвэл захилгатай, зочинтой байгаа, хэдийд зочныг үдэн гаргах вэ зэргийг шууд хянах боломжтой болох бөгөөд захиалга төлөвлөхөд хялбар болно

Санхүүгийн системтэй холбогдон ажилласнаар удирдлагууд буудлын бүхий л гүйлгээг цаг тухай бүрт нь нарийн харж хянах, захиалгыг оновчтой, шуурхай төлөвлөх, зочдод үзүүлэх үйлчилгээг асар богино хугацаанд хийж гүйцэтгэх боломжтой болно

Зочны мэдээллийн сан үүсгэснээр зочны ая тухтай байдлыг хэрхэн хангах, юунд дуртай болох зэргийг мэдэж шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлнэ

Санал хүсэлт
TeamViewer Татах
QuickJoin Татах
AnyDesc Татах
Тусламж

Test