layer sublayer sublayer sublayer sublayer sublayer
layer sublayer sublayer sublayer sublayer sublayer

Борлуулалт түгээлтийн систем

Импортын бүтээгдэхүүн худалдаалдаг, бүтээгдэхүүн үйлдвэрлээд өөрийн борлуулалтын албаар дамжуулан худалдаалдаг байгууллагуудын түгээлтийн үйл ажиллагааг автоматжуулахад зориулагдсан. Тус систем нь түгээлтийн үйл ажиллагаатай холбоотой бүх бүртгэлийг хийж бусад системд мэдээллээ шууд дамжуулахаас гадна борлуулалтын төлөвлөлт (маркетинг төлөвлөлттэй уялдуулан бүтээгдэхүүн, борлуулалтын суваг тус бүрээр, борлуулагчаар, худалдан авагчаар) хийн гүйцэтгэлтэй харьцуулах боломжтой.

/Покет ПС/

Боломжууд

Захиалгыг оператороор дамжуулж авахаас гадна Покет ПС/Windows эсвэл Android үйлдлийн системтэй/ ашиглаж авна

Покет ПС ашиглан авсан захиалга, түгээлтийн мэдээг компьютерт USB холбож авахаас гадна WiFi, 3G, Real IP ашиглан сүлжээгээр авах боломжтой.

Гар утасны принтер ашиглан падаан хэвлэнэ

Харилцагчид бараа хүргэх болон захиалга авах хуваарийг сар бүрээр бүртгэж, төлөвлөнө

Борлуулалтыг борлуулагчаар дамжуулан хийхээс гадна агуулахаас, бөөний төвөөс хийх боломжтой

Түгээлтийн маршрут боловсруулахдаа түгээлт хийх машины даац, эзэлхүүн, захиалгийн тоо хэмжээ, харилцагчийн байршлыг харгалзаж боловсруулах боломжтой

Борлуулалттай холбоотой үнийн болон барааны хөнгөлөлт, урамшуулал явуулах уян хатан бодлоготой

Харилцагчийн байршил, түгээлтийн суваг, маршрутын бүртгэл дээр үндэслэн захиалгын, борлуулалтын харьцуулсан, төлөвлөгөө гүйцэтгэлийн гэх мэт удирдлагын хяналтын шинжилгээ боловсруулна

Нягтлан, борлуулалтын менежерүүд харилцагчидтай тооцоо нийлэн, холбогдох гүйлгээг хийхэд маш хялбар болсон бөгөөд үүгээрээ нэг ажлыг шат бүрдээ давтан хийх ачааллыг үгүй болгоно

Олон валютаар борлуулалт хийх боломжтой

Сав баглааг бүртгэж орлого, зарлага хийнэ

Давуу талууд

Захиалга, түгээлтийн бүртгэлийг Покет ПС төхөөрөмжөөр авснаар давхар мэдээлэл шивэх, хугацаа алдах, механик алдаа үүсэн эрсдлүүдээс бүрэн сэргийлнэ

Борлуулалтын мэдээллийг нэгтгэн нэг мэдээллийн сантай болгосноор өдөр тутмын үйл ажиллагаанд гардаг бичиг цаасны ажлыг хялбарчилж, хэн нэг ажилтны хариуцлагагүй үйлдлээс болж борлуулалтын талаарх мэдээлэл хаягдахаас сэргийлж чадна

Түгээлтийн оновчтой маршрутыг боловсруулснаар нэмж гарах цалин, шатахууны зардлыг хэмнэнэ

Борлуулалтын мэдээллийн санд тулгуурлан төрөл бүрийн судалгаа шинжилгээг хийснээр үйл ажиллагааны зардлыг бууруулах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх боломжоор хангана

Борлуулалтын төлөвлөлт болон гүйцэтгэлийг харьцуулснаар борлуулалт, захиалгын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж чадна

Бүртгэлийн өргөн боломжуудыг /Покет ПС/ ашигласнаар харилцагчдаас захиалга авах, бодит борлуулалтын бүртгэлтэй холбогдон гарах цаг хугацааны болон материаллаг зардлуудыг хэмнэж ажлын ачааллыг бууруулна

Борлуулсан барааны авлагын тооцоо нийлэх, түүнтэй холбоотой гүйлгээг хийхэд маш хялбар болсон бөгөөд үүгээрээ нэг ажлыг шат бүрдээ давтан хийх ачааллыг үгүй болгоно

Санал хүсэлт
TeamViewer Татах
QuickJoin Татах
AnyDesc Татах
КомИнфо

Test