layer sublayer sublayer sublayer sublayer sublayer
layer sublayer sublayer sublayer sublayer sublayer

Санхүүгийн шинжилгээний систем

Манай компанийн боловсруулсан Санхүүгийн шинжилгээний систем нь бизнесийн үйл ажиллагааг тухай бүрт нь хянаж ойлгомжтой тоон болон график мэдээллийг нэгдсэн байдлаар авч, асуудлыг цаг тухайд нь илрүүлж, түүнийг шийдвэрлэх оновчтой шийдвэр гаргаснаар учирч болох эрсдэлээс бүрэн сэргийлэх, байгууллагыг өндөр ашигтай ажиллуулахад туслах зорилготой систем юм.

Боломжууд

Ойлгоход хялбар энгийн график, хүснэгтээс бизнесийнхээ үйл ажиллагааг тухай бүрт нь хянана

Мөнгө санхүү, өглөг, авлагын мэдээллийг өдөр тутам цаг алдалгүй авах боломжтой

Орлого, үр дүнгийн мэдээллээ өдөр бүр хянах боломжтой

Валютын ханшийн өмнөх хугацааны хандлагыг харуулна

Хэрэв олон санхүүгийн баазтай бол бааз тус бүрээр тухайн шинжилгээг авах бүрэн боломжтой

Шинжилгээ гаргаж буй томъёог өөрийн байгууллагын онцлогт тохируулан өөрчлөх боломжтой

Шинжилгээний хугацааг сараар, улирлаар, хагас жилээр, жилээр шүүхээс гадна он оноор харьцуулж харах боломжтой

Тайлангууд дээр Drill Down тайлан буюу тайлангийн бүх дүн мэдээг хаанаас ямар үндэслэлээр гарч ирснийг задалж үзэх, засвар хийх боломжтой

Давуу талууд

Санхүүгийн зохистой харьцаанууд хэвийн явагдаж байгаа эсэх, байгууллагын үйл ажиллагаа хэвийн бус явагдаж эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх

Бэлтгэн нийлүүлэгч, түншүүдэд өгөх төлбөр тооцоог өрийн дарамтад орохгүйгээр хэрхэн барагдуулах, өр төлбөрөө барагдуулах хуваарь зохиох

Найдваргүй авлага үүсэхээс урьдчилан сэргийлэх, авлага цугларалтыг түргэтгэх боломжийг хайх

Асуудлыг цаг тухайд нь илрүүлэх, байгууллагын өвчилсөн газрыг цаг алдахгүй тодорхойлох, түүнийг аюулгүй болгох шийдвэр гаргалтанд туслах

Байгууллагын санхүүгийн бүхий л үйл ажиллагаанд тавих хяналт сайжирч, учирч болох эрсдлээс бүрэн сэргийлэх

Байгууллага өөрийн үйл ажиллагаандаа дүн шинжилгээ хийж улмаар ирээдүйгээ урьдчилан таамаглаж, борлуулалтын орлого болон ашгаа прогнозлон харах

Байгууллагын үйл ажиллагаа жигдэрч бүтээмж өсөхөд эерэгээр нөлөөлж, ашгийн түвшин нэмэгдэх

Санал хүсэлт
TeamViewer Татах
AnyDesc Татах
Тусламж

Test