layer sublayer sublayer sublayer sublayer sublayer
layer sublayer sublayer sublayer sublayer sublayer

Даатгалын удирдлагын систем

Даатгалын үйл ажиллагаа явуулдаг байгууллагын бүтээгдэхүүн, харилцагчдын мэдээлэл, гэрээний мэдээ зэрэг бүхий л бүртгэлийг хөтөлж, холбоотой тайлан мэдээллүүдийг боловсруулах зорилго бүхий програм юм.

Боломжууд

Даатгуулагчдын мэдээллийг хөтөлснөөр компанийн борлуулалтыг нэмэгдүүлэх менежмент хийх боломжоор хангана

Амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө зэрэг дурын хэлбэрийн даатгалын бүтээгдэхүүнийг үүсгэн нөхцөл, боломжуудыг уян хатнаар байгууллагын онцлогт тохируулан ажиллах боломжтой

Даатгалын хөрөнгө оруулалтын зорилго, түүнээс хүртэх өгөөжийг тодорхойлох, эрсдлийг тооцоолох, үйл ажиллагааны арга барилаа сайжруулах боломжтой

Гэрээт баталгааны бүртгэл болон хөдөлгөөнийг бүртгэн, хяналт тавих боломжтой

Давхар даатгалын мэдээлэл хөтөлнө

Даатгалын гэрээ, нөхөн төлбөр болон давхар даатгалын бүртгэл хийж, зохих түвшний маягт, тайланг хэвлэх боломжтой

Төлбөр тооцоог тохируулсан томъёоны дагуу бодох боломжтой

Даатгалын бүтээгдэхүүн, нөхөн төлбөр болон эрсдлийн шинжилгээ хийнэ

Гэрээний хугацаа дуусах болон авлагатай харилцагчдын мэдээллийг анхааруулах боломжтой

Эрсдэл, нөхөн төлбөрийн шинжилгээ хийснээр учирч болзошгүй хохирлыг урьдчилан харж, шийдвэр гаргалтанд туслана

Давуу талууд

Харилцагчидтай холбоотой бүх мэдээллийг бүртгэснээр харилцагчдыг татах болон бизнесээ өргөжүүлэх талаар шийдвэр гаргалтанд тусална

Удирдлагын шинжилгээг хийснээр тухайн бүтээгдэхүүнийг даатгах эсэх тухай хариуцлагатай шийдвэр гаргах, даатгалын хэмжээг оновчтой тогтоодог болно

Байгууллагын онцлогтоо тохирсон даатгалын бүтээгдэхүүнүүдийг үүсгэн програмд бүртгэх боломжтой

Санхүүгийн системтэй холбогдон ажиллаж, авлагатай харилцагчийн мэдээллийг цаг алдалгүй хянах боломжтой

Шаардлагатай тайлан, нэгтгэлийг програмаас боловсруулна

Системийн тусламжтайгаар шинжилгээ, судалгаа хийснээр зах зээлд өрсөлдөхүйц шинэ бүтээгдэхүүнийг санаачлах, нэвтрүүлэх боломжтой болно

Санал хүсэлт
TeamViewer Татах
AnyDesc Татах
Тусламж

Test