Байгууллагын онцлогоос хамаарсан тооцоололтой цалингийн томъёог хялбархан угсарч цалингаа хүссэн үедээ бодно
Акт, амралт, жирэмсний амралтын мөнгө, цалингийн татварын бодлогын дагуу ажиллахаас гадна татварын хууль өөрчлөгдөхөд өөрчлөлтийн дагуу уян хатнаар ажиллах боломжтой
Валютаар цалин бодох боломжтой
Амралтын хуваарь, төлөвлөгөө, баярын өдрүүдийг тохируулах боломжтой
Амралтын мөнгийн тасалж бодож болно
Excel, Word, XML, HTML, PDF програмуудтай холбогдон мэдээлэл гаргах, татаж авах боломжтой
Санхүүгийн системтэй шууд холбогдон авлага татна
НДШ-ийн тайланг экселээр гарган шууд дамжуулна
НДШ, ХАОАТ, Банкинд өгөх цалингийн зэрэг бүх хэрэгцээт тайланг хурдан хугацаанд шуурхай гаргана
Цалингийн систем нь танд ажилтнуудынхаа цалинг алдаагүй зөв тооцолох, хэрэгцээт тайлан балансыг төвөггүй авахад тань туслана
Таны хийсэн гүйлгээг бусад хэрэглэгчид засах, устгах боломжгүй учраас бусдын хариуцлагагүй үйлдлээс өөрийгөө хамгаалж чадна
Акт, амралт болон татвар суутгалын хувь зэрэг үзүүлэлтүүдийг урьдчилан тохируулснаар санамсаргүй алдаа, ажлын хариуцлага алдахаас сэргийлж чадна
Өмнө нь оруулсан мэдээллийг шилжүүлэх хэрэгслийг ашигласнаар сар бүр мэдээллээ олон давтан оруулах болон зөрүү буруу шивэхгүй байх болно
Хувь хүний регистр, картын болон ЭМД-ийн дугаар зэрэг мэдээллийг нэг удаа оруулна
Амралтын өдрийн төлөвлөгөөг оруулснаар илүү цаг болон баяр ёслолын цагийн нэмэгдэл нь автомат бодогдоно
Ээлжийн амралтын төлөвлөгөө, хуваарь урьдчилан тохируулснаар тухайн ээлжийн амралт бодогдох ажилчдын нэрсийг мэдээлэх ба амралтын мөнгө орхиж бодохоос сэргийлнэ