Байгууллагын онцлогоос хамаарсан ажилтны талаарх анкетын дэлгэрэнгүй бүртгэлийг динамикаар нэмж үүсгэх боломжтой
Ажилтны талаар оруулсан бүх мэдээллээ хайлт шүүлтийн олон нөхцлүүд ашиглан ямар ч хэлбэрээр програмаас гаргах боломжтой
Хөдөлмөрийн гэрээ, ээлжийн амралт, арга хэмжээ, шилжилт хөдөлгөөн, шагнал урамшуулал, томилолт, чөлөө зэрэг бүх бүртгэлүүдээс хэвлэх боломжтой
Шинээр орсон ажилтнуудад хийгдэх ёстой ажлууд ямар түвшинд явж байгааг хянах боломжтой
Хамт олны үнэлгээ буюу 360 градусын үнэлгээг вебээр хийх боломжтой
Ямар ч төрлийн тодорхойлолтыг хүссэн загвараараа угсран хэвлэх боломжтой
Ажилтан шинээр шалгаруулж авахад тухайн хүн уг ажлын байранд тохирох эсэхийг асар богино хугацаанд мэдэх боломжтой
Албан тушаалын тодорхойлолт дээр үндэслэн ажлыг гүйцэтгэхэд ямар мэдлэг, ур чадвар, чадамж хэрэгцээтэйг тодорхойлох боломжтой
Ажилтан өөрийн анкетын мэдээлэлд орсон өөрчлөлтийг заавал хүний нөөцийн менежерт очихгүйгээр вэбээр өөрчлөх боломжтой
Төрийн албан хаагчийн анкетын загвар болон цалингийн шатлалтай
Хөдөлмөрийн гэрээ байгуулах, сунгах, цуцлах үйл ажиллагааг хөдөлмөрийн гэрээний хуультай холбож өгснөөр шинээр ажилтан ажилд авах, халах үед систем өөрөө тухайн хүний талаарх шийдвэр хуулийн дагуу зөв эсэхийг мэдэгдэж удирдлагыг хууль зөрчсөн буруу шийдвэр гаргахаас сэргийлнэ
Хүний нөөцийн менежерт тухай бүрт нь ямар ажилтны гэрээ нь байгуулагдаагүй, хугацаа нь дуусч байгаа, ээлжийн амралттай, чөлөөтэй, томилолттой, жирэмсний амралттай байгаа болон хэзээ ажилдаа эргэн орж ирэхийг сануулснаар ажил гээгдэж орхигдохгүй байх нөхцлийг бүрдүүлнэ
Байгууллага нь тодорхой хугацааны үечлэлээр ажилтнуудынхаа ур чадвар, гүйцэтгэлд үнэлгээ өгөх нь ажлын идэвхийг сайжруулах, өндөр чанартай гүйцэтгэлийг бий болгох, улмаар амжилтыг хангах үндэс болно
Үнэлгээний явцад ажилтны мэргэжлийн мэдлэг, ур чадвар, мэргэшлийн түвшин тодорхойлогддог тул тэднийг сургах, хөгжүүлэх хэрэгцээ шаардлагыг үндэслэлтэйгээр тодорхойлох боломжтой болно
Цалин хөлс болон нэмэлт шагнал урамшуулал олгох, тусламж дэмжлэг үзүүлэх, арга хэмжээ авах бодитой үндэслэл тогтооно
Хүний нөөцийн ажилтан ажилтнуудтай холбоотой асуудлуудыг илрүүлэн гаргах, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар дээд түвшний менежерүүдэд үр дүнтэй заавар зөвлөгөө өгөх нөхцөл бүрдэнэ
Хүний нөөц, цалин хөлс тооцооллын үйл явцыг автоматжуулснаар үргүй зардлыг багасгаж, ашигт үйл ажиллагаа, бүтээмжийг дээшлүүлнэ
Ажилтнуудад өндөр түвшний үйлчилгээ үзүүлэхдээ тухайн үйлчилгээнд гарах зардлыг нь хянаснаар ажилтнуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ
Үнэн зөв, бодитой, цагаа олсон тайлан, шинжилгээний тусламжтайгаар ажилтнуудын талаар хамгийн зөв, оновчтой шийдвэр гаргах үндэслэл болно
Байгууллагын одоогийн болон ирээдүйн хэрэгцээнд нийцүүлэхийн тулд ажилтан шинээр шалгаруулж авах, ажилтныг хөгжүүлэх, шаардлагатай ур чадвар, мэдлэг мэргэшилтэй ажилтныг авч үлдэх ажиллагааг сайжруулна