layer sublayer sublayer sublayer sublayer sublayer
layer sublayer sublayer sublayer sublayer sublayer

Цаг бүртгэлийн систем

Аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагын цагийн бүртгэлийг хялбаршуулах, хүссэн үедээ хяналт тавих боломжоор хангах, хэрэгцээт тайлан судалгааг богино хугацаанд гаргаж авах, цагийн нягтралыг сайжруулах, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилготой юм.

Боломжууд

Байгууллага аж ахуй нэгж компанийн үйл ажиллагааны онцлог, цагийн хуваарьт тохируулан системийг ашиглах боломжтой

Компанийн зарим ажилтнуудын цагийн хуваарь үйл ажиллагааны онцлогоос хамааран ялгаатай байдагтай уялдуулан цаг төлөвлөлтийг уян хатнаар зохион байгуулна

Олон салбар, охин компаниудтай байгууллага, аж ахуйн нэгжийн хувьд салбар дамжиж ажилладаг менежерүүдийн тухайн цаг мөчид хаана ажиллаж байгааг хянах бололцоотой

Систем дээр ажиллах хэрэглэгчдийн эрхийг ялгаатай тодорхойлсноор ажил үүргийг нарийн хуваарилах, шатлан хянах боломжтой

Цагийн балансын бүх төрлийн тайланг эрх бүхий хэрэглэгч өөрөө нэмж тайланг хүссэн загвараараа хэвлэх боломжтой

Удирдлага тухайн цаг мөчид хэн ажилдаа ирсэн хэдэн минут хоцорсон, хэлтсүүдийн ирц ямар байгааг хянах боломжтой

Давуу талууд

Удирдлагыг нийт ажилтнуудын ирцийн талаарх дэлгэрэнгүй мэдээллээр хангана

Хөдөлмөрийн хөлс бодох, шагнал урамшуулал, үнэлгээний асуудлаар шийдвэр гаргахад бодитой үндэслэл болно

Ажилтнуудын хоцролтоос үүсдэг үргүй зардлыг бүрэн нөхнө

Ажилтнууд өөрсдийн цагийн бүртгэлтэй танилцсанаар ажилласан цагаа хянах, хоцролт, таслалтыг багасгахад бодитой хөшүүрэг болно

Цаг бүртгэлийн системийг автомат төхөөрөмжтэй хослуулан нэвтрүүлснээр байгууллагын цаг бүртгэл хэвийн явагдах нөхцөл болно

Нягтлан бодогчид ажилчдын цалин хөлсийг хялбархан бодох бодитой мэдээлэл болж өгнө

Хүний нөөцийн менежерт ажилтнуудын өвчтэй, чөлөөтэй, тасалсан, томилолттой гэх мэтчилэн үзүүлэлтээр тайлан судалгаа авах, цаг хугацаа, зардал мөнгө хэмнэхээс гадна ирцийн шинжилгээ хийх боломж олгоно

Ажлын цаг ашиглалтыг сайжруулснаар хөдөлмөрийн бүтээмж өсөх цаашилбал тухайн байгууллагын орлого нэмэгдэх хүчин зүйл болно

Хөдөлмөрийн хөлсний үнэлэмжийг ажлын цагтай холбож өгснөөр цалингийн зардлын алдагдлыг бууруулах бодит боломжийг бий болгоно. Өөрөөр хэлбэл ажлын байрандаа байхгүй хүнд цалин олгох шаардлагагүй болсноор үргүй зардлыг бууруулна

Санал хүсэлт
TeamViewer Татах
AnyDesc Татах
Тусламж

Test