ERP гэдэг нь байгууллагын нөөц төлөвлөлтийн цогц шийдэл юм. Байгууллагын нөөц төлөвлөлтийн системийг зөв хэрэглэснээр өөрсдийн бизнесээ өргөжүүлж, байгууллагын санхүү, цалин, хүний нөөц, түгээлт, ханган нийлүүлэлт, агуулах, үйлдвэрлэлээс гадна салбарын онцлогт тохирсон хэрэглэхэд хялбар системээр бизнесийнхээ үнэн бодитой мэдээллийг цаг тухайд нь хүлээн авч оновчтой шийдвэр гарган, үр ашигтай удирдаж, бүтээмжээ нэмэгдүүлэн ажиллах боломжтой болно.
ERP нь танд нягтлан бодох бүртгэл, худалдан авалт, борлуулалт, бараа материал, харилцагч нартай холбоотой тооцоо, мөн үйлдвэрлэлийн процесс эсвэл олон газар байрлах салбаруудынхаа үйл ажиллагааг дэмжиж оновчтой арга барилаар удирдахад тань туслах бодит хяналтыг мэдрүүлэх болно.
Бидний ERP цогц шийдэл бүхий бүтээгдэхүүн нь өнөөгийн зах зээлд таны бизнест бодит үр дүнг мэдрүүлэх орчин үеийн шийдлүүд, үйл ажиллагааны өргөн цар хүрээг хослуулсан. Гадаадын өндөр өртөгтэй ERP програмуудтай харьцуулахад үндэсний ERP систем тул нэмэлт зардлуудыг хэмнэнэ.
Бизнесийнхээ мэдээллүүдийг нэгтгэх, дүгнэх, танилцуулахад тань туслах ашиглахад хялбар хэрэгсэлүүдтэй. ERP-г ашигласнаар одоогийн нөхцөл байдлын талаарх тайлан шинжилгээ, анхааруулга, сануулга болон чухал үзүүлэлтийг (KPI) авч шуурхай, илүү сайн шийдвэр гаргах болно.
Мэдээлэл солилцох байдал болон бизнес процессийн зохицолдоог сайжруулсанаар нягтлангууд, борлуулагчид, харилцагчид болон бэлтгэн нийлүүлэгчидтэйгээ тооцоо нийлж хянахад хялбар болно.
Том, жижиг бүх төрлийн Бизнесийн байгууллагын Санхүү НББ, нөөц төлөвлөлтийн нэгдсэн мэдээллийн сан бүхий цогц програм хангамж юм.
Жижиг, дунд бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагад зориулсан Санхүү нягтлан бодох бүртгэлийн програм хангамж юм.
Төсөвт байгууллагын санхүү НББ, нөөц төлөвлөлтийн нэгдсэн мэдээллийн сан бүхий цогц програм хангамж юм.
Банк, ББСБ, хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаанд зориулагдсан цогц програм хангамж юм.