Ruby

Програм хангамжийн зах зээлд байр сууриа олсон, хамгийн туршлагатай, салбартаа тэргүүлэгч "Интерактив Би Ай" ХХК нь энэ удаад жижиг, дунд аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгч нартаа зориулан Санхүү, НББ-н Ruby онлайн системээ худалдаанд гаргалаа.

Ruby нь жижиг, дунд аж ахуйн нэгжийн санхүү, нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандарт болон Монгол улсын хууль, журамд нийцсэн байдлаар хөтлөн явуулахад зориулагдсан САНХҮҮ, БҮРТГЭЛИЙН ОНЛАЙН СИСТЕМ юм.

Дэвшилтэт технологи

Дэлхийн технологийн чиг хандлага болсон ҮҮЛЭН ТООЦООЛОЛ -д суурилсан тул танд зөвхөн интернэт байхад л хангалттай.

Найдвартай ажиллагаа

ОЛОН ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ хамт олон мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн учраас гацаж алдаа гарч таны ажилд хүндрэл учруулахгүй.

Хүссэн үедээ

Нэмэлт програм суулгах шаардлагагүй. iPhone, iPad, Smart Phone, Tablet, notebook, компьютер зэрэг хүссэн төхөөрөмжүүдээсээ, дэлхийн хаанаас ч, ӨГЛӨӨ ӨДӨР ШӨНӨ хүссэн үедээ ашиглах боломжтой.

Энгийн ойлгомжтой

Та заавал нягтлан бодогч байх шаардлагагүй. Мэргэжилийн мэдлэг шаардах гүйлгээнүүдийг ПРОГРАМ ӨӨРӨӨ бодож, хийх үйлдлүүдийг тань хөтлөн зааварлах болно.

Хамгийн хямд

Нэг компани ОЛОН ХЭРЭГЛЭГЧТЭЙ байж болох ба НЭГ ХЭРЭГЛЭГЧ ОЛОН КОМПАНИЙ ТАЙЛАН хөтлөх боломжтой. Хэрэглэхээрээ төлбөрөө төлж, байнгын урамшуулалд хамрагдана.

Хуулинд нийцсэн

Санхүү, НББ-ийн стандарт болон Монгол улсын хууль, тогтоомжийн дагуу тайлангуудаа авч, шийдвэр гаргалтанд шаардагдах шинжилгээнүүдийг график дүрслэлээр харуулна.

Хэмнэлттэй

Програмаасаа ганцхан товч дараад тайлангаа Монгол улсын цахим тайлангийн нэгтгэлийн систем E-BALANCE-д шууд илгээж таны алтан цагийг хэмнэнэ.

Цаг үеэсээ хоцрохгүй

Тайлангийн маягтад орсон нэмэлт өөрчлөлтүүд ЦАГ АЛДАЛГҮЙ, нэмэлт ТӨЛБӨРГҮЙ програмд автоматаар орно.

Аюулгүй байдал

Програмын мэдээллийн архивлалтын серверүүдийг МОНГОЛ-Улаанбаатар, АНУ–Хойд Калифорниа, ЯПОН–Токио хотуудад байрлуулсан.

Ruby систем

      Та тус системийг сонирхогчдын жагсаалтанд бүртгүүлэхийг хүсвэл доорх хэсгийг үнэн зөв бөглөнө үү.

Санал хүсэлт
TeamViewer Татах
Тусламж

Test