ИМПАКТ

Жижиг аж ахуйн нэгжүүдэд зориулсан хэрэглэхэд хялбар, үнэ хямд, цоо шинэ шийдэл бүхий санхүү НББ-ийн Импакт систем Дэлгэрэнгүй

Системийн танилцуулга

Интерактив Би Ай ХХК нь жижиг аж ахуйн нэгжүүдэд зориулсан хэрэглэхэд хялбар, үнэ хямд, цоо шинэ шийдэл бүхий санхүү НББ-ийн Импакт системийг танилцуулж байна.

Системийн боломжууд

  • Сангийн яамны болон татварын албаны заавар журам, тайлан маягтуудын дагуу бүртгэлээ хөтөлж тайлангуудаа авна.
  • Бараа материалын FIFO болон Дундаж өртгийн аргуудтай.
  • Тайлангийн бүх үзүүлэлтийг хаанаас ямар үндэслэлээр гарч ирснийг задалж үзэх боломжтой Drill Down тайланг оруулж өгсөн.
  • Удирдлагын хяналтын модультай.
  • Системийн горимд 1-5 хэрэглэгч нэгэн зэрэг ажиллах боломжтой.
  • Балансын эхний үлдэгдэл, бараа материалын код, баар код, үлдэгдлийн мэдээлэл, үндсэн хөрөнгийн кодын болон эхний үлдэгдлийн мэдээллийг Excel програмаас татан оруулах боломжтой.
  • Microsoft-ийн програмуудтай холбогдон ажиллана.
  • Програмыг Монгол хэлээс гадна дурын 2 хэл дээр ашиглах боломжтой.
  • Мөнгөний одоогийн болон ирээдүйн үнэ цэнийг тооцно.

Системийг ашигласнаар үүсэх давуу талууд

  • Санхүүгийн тайлан гаргах, бүртгэл хөтлөг гар ажиллагаанууд бүгд хөнгөвчлөгдөж цаг хугацаа хэмнэнэ.
  • Өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагаа цэгцэрч, таны хяналтад бүрэн орно.
  • Удирдлагын хяналт хэсгээр байгууллагынхаа мэдээллийг харснаар мөнгөн урсгалаа хянаж, төлөвлөнө.
  • Авлага, өглөгийн насжилтыг харж хянаснаар цугларалтыг нь хурдасган шийдвэр гаргана.

Систем нь жижиг аж ахуйн нэгжүүдэд зориулагдсан тул дараах бүртгэлүүдийг хийхгүйг анхаарна уу. Үүнд:

  • Барааны татан авалтын тооцоолол.
  • Үйлдвэрлэсэн барааны өртгийн тооцоолол.
  • Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ.
  • Барааны өртөг няравын хувьд бус дансны хувьд харагдана.

Дараах програмуудтай холбогдон ажиллана

  • Цалингийн тооцооны програм.
  • Дэлгүүрийн бүртгэлийн програм.
  • Рестораны бүртгэлийн програм.

Хамтрагч байгууллагууд

partner1
partner2
partner3
partner4
partner5
partner6
partner7
partner8
partner9
partner10