Системийн танилцуулга
Энэхүү систем нь дэлгүүр, супермаркет, бусад бөөний болон жижиглэн худалдааны байгууллагын барааны дэлгэрэнгүй бүртгэл, үнийн мэдээлэл, борлуулалтын үйл ажиллагааны бүртгэл тооцоог хөтлөн, холбогдох тайлан мэдээг боловсруулж, үйлчлүүлэгчдэд түргэн шуурхай үйлчлэх боломжийг танд олгох дэлгүүрийн цогц систем юм.
Системийн боломжууд
- Төрөл бүрийн хямдрал урамшууллын бодлого явуулах боломжтой.
- Борлуулалттай холбоотой олон төрлийн график шинжилгээ хийнэ.
- Барааны үнийн түүх хөтлөгдөнө.
- Олон валютаар тооцоо хийх боломжтой.
- Салбар дэлгүүрийг валютаар ялган тохируулах боломжтой.
- Бэлэн болон бэлэн бус борлуулалт хийнэ.
- Талоны загварыг хүссэнээрээ өөрчлөх боломжтой
- Жижиг дэлгүүрүүдээс эхлэн дунд, том, сүлжээ дэлгүүрүүдэд бүгдэд нь тохиромжтой.
- Электрон жин ашиглах боломжтой.
- Сериал болон цувралын дугаараар ялган борлуулалт хийнэ.
- Барааны баталгаат хугацаа хэвлэнэ.
- НӨАТ тооцох эсэхийг тохируулах боломжтой.
Системийг ашигласнаар гарах үр дүн
- Шуурхай үйлчилж, хэрэглэгчдийг татна.
- Шуурхай үйлчилж, хэрэглэгчдийг татна.
- Удирдлагын хяналт хэсгийг ашигласнаар борлуулалт, төлбөрийн мэдээнд бүрэн хяналт тавьж • оновчтой шийдвэр гаргахад дөхөмтэй болно.
- Сүлжээ дэлгүүрүүдийн хувьд нөөцийг оновчтой хуваарилна.
- Нийлүүлэгчтэй тооцоо хурдан нийлж бүртгэх, тооцоход гардаг хүндрэлүүд багасна.
- Үргүй зардлыг бууруулна.
Фронт оффис
Дэлгүүрийн удирдлагын систем нь фронт оффис, бак оффис гэсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд фронт оффис нь кассирын борлуулалтын програм буюу ПОС-ийн програм юм. ПОС нь кассирын өдөр тутмын үйл ажиллагаа болох борлуулсан бүтээгдэхүүний мэдээллийг бүртгэх, төлбөрийн хэмжээг нь бодож гаргах, тооцоо хийх зэрэг бүхий л гар ажиллагааг хөнгөвчилж, үйлчлүүлэгчдээ түргэн шуурхай үйлчлэх боломж олгоно.
- Борлуулалтыг барааны баар код уншуулж хийхээс гадна барааны дотоод кодыг гараас оруулж бүртгэнэ.
- Тухайн өдрийнхөө борлуулалтын жагсаалтыг харна.
- Энгийн болон мэдрэгчтэй дэлгэцийн горимд ажиллана.
- Дотоод сүлжээнд холбогдохоос гадна оффлайн горимд буюу сүлжээгүй тусдаа ажиллана.
Бак оффис
Энэ нь дэлгүүрийн бүх үйл явцыг удирдах хэрэгсэл бөгөөд гарсан гүйлгээ, төлбөр тооцоог дахин хянаж, санхүүгийн систем рүү гүйлгээ хийснээр, өдөр тутмын үйл ажиллагаандаа тавих хяналт сайжирна. Барааны борлуулалтын болон үлдэгдлийн төрөл бүрийн мэдээг түргэн шуурхай боловсруулан авч, судалгаа шинжилгээ хийснээр, шийдвэр гаргалтын түвшинд хэрэгцээтэй бүх төрлийн мэдээллийг авах боломжтой болох юм. Цаг хугацаа, байршил, худалдан авсан барааны тоо хэмжээнээс хамааруулан төрөл бүрийн хямдралын загварыг үүсгэх бөгөөд худалдан авалтын дүн болон худалдан авалт хийсэн нөхцөлөөс хамааруулан урамшууллын бодлогыг үүсгэснээр бизнесээ өргөжүүлж, борлуулалтын уян хатан бодлогыг явуулах боломж нээгдэнэ.




























