Системийн танилцуулга
Цалин тооцооны энэхүү систем нь тогтмолоор, цагаар, ажлын нарядаар гэх мэт бүх төрлийн цалингийн тооцооллыг хийх бөгөөд өдрөөр, 7 хоногоор, 14 хоногоор гэхчилэн сард хэдэн ч удаа цалингийн бодолтыг хийх боломжтой. Систем нь санхүү, хүний нөөц болон цаг бүртгэлийн системтэй шууд холбогдон ажиллах бөгөөд цалин бодолтын үр дүнг ажилтан бүрт e-mail-ээр илгээнэ. Мөн татвар, НДШ-ийн зэрэг бүх төрлийн тайланг хүссэн хугацаандаа, хүссэн хэлбэрээрээ авах боломжтой.
Цалингийн тооцооны системийн боломжууд
- Акт, амралт, жирэмсний амралтын мөнгө, цалингийн татварын менежментийн дагуу ажиллахаас гадна татварын хууль өөрчлөгдөхөд өөрчлөлтийн дагуу уян хатнаар ажиллах боломжтой.
- Байгууллагын онцлогоос хамаарсан ямар ч тооцоололтой цалингийн томъёог хялбархан угсарч цалингаа хүссэн үедээ бодно.
- Цалингийн бодолтонд дурын үзүүлэлтийг хялбархан нэмж хасна.
- Цалингийн бодолтонд валютын үзүүлэлт оруулан валютаар цалин бодох боломжтой.
- Байгууллагын дотоод шилжилт хөдөлгөөний дагуу нэг ажилтны хувьд хэдэн ч хэлтэс дээр цалин бодох боломжтой.
- Амралтын хуваарь, төлөвлөгөө, баярын өдрүүдийг тохируулах боломжтой.
- Акт, амралтын мөнгө бодоход өмнөх саруудын нийт цалин автоматаар бөглөгдөнө.
- НДШ, ХАОАТатварын тооцоог өссөн дүнгээс бодож зөрүүг тооцно.
- Санхүүгийн системрүү хэлтэс тасгуудын цалингийн мэдээг автоматаар гүйлгээ хийх болон санхүүгийн системээс ажилтнуудтай холбоотой авлагын тооцоог цалин бодолтонд татах боломжтой.
- Excel, Word, XML, HTML, PDF форматаар өгөгдлийг экспортлоно.
- MS Excel, XML форматаар өгөгдлийг импортлоно.
- Цалингийн мэдээг ажилтнуудад и-мэйлээр болон мессежээр илгээх боломжтой.
- НДШ-ийн дэвтэр дээр цалингийн мэдээг хэвлэнэ.
- Нийгмийн даатгалын вэбээр авдаг экселийн файлыг програмаас гаргах боломжтой.
- Сар бүрийн банкруу өгдөг цалингийн мэдээний эксел загварыг гаргах боломжтой.
- Хэрэглэгч хүссэн тайлангаа хүссэн үзүүлэлтүүдээр угсран авах боломжтой.
- НДШ, ХАОАТ-ын тайлан болон бусад хэрэгцээт тайланг хурдан хугацаанд шуурхай гаргаж өгнө.
Системийг ашигласнаар гарах үр дүн
- Акт, амралт болон татвар суутгалын хувь зэрэг үзүүлэлтүүдийг урьдчилан тохируулснаар санамсаргүй алдаа, ажлын хариуцлага алдахаас сэргийлж чадна.
- Өмнөх сарын аль нэг үзүүлэлтийг дараа сард шилжүүлэх хэрэгслийг ашигласнаар сар бүр мэдээллээ олон давтан оруулах болон зөрүү буруу шивэхгүй байх болно.
- Хувь хүний регистр, картын болон ЭМД-ийн дугаар зэрэг мэдээллийг нэг удаа оруулна.
- Амралтын өдрийн төлөвлөгөөг оруулснаар илүү цаг болон баяр ёслолын цагийн нэмэгдэл нь автомат бодогдоно.
- Ээлжийн амралтын төлөвлөгөө, хуваарь урьдчилан тохируулснаар тухайн ээлжийн амралт бодогдох ажилчдын нэрсийг мэдээлэх ба амралтын мөнгө орхиж бодохоос сэргийлнэ.
- Таны хийсэн гүйлгээг бусад хэрэглэгчид засах, устгах боломжгүй учраас бусдын хариуцлагагүй үйлдлээс өөрийгөө хамгаалж чадна.
- Цалингийн систем нь танд ажилтнуудынхаа цалинг алдаагүй зөв тооцолох, хэрэгцээт тайлан балансыг төвөггүй авахад тань туслана.
- Таны цаг хугацааг хэмнэж, санамсаргүй алдаа гаргах, ажлын хариуцлага алдахаас урьдчилан сэргийлэхэд туслана.
- Цалингаа цагт нь тавих, ажилтнуудын сэтгэл ханамжийг өндөрт байлгах, үргүй зардлыг бууруулахад тань туслана.
Холбогдон ажиллах системүүд
- Санхүү, НББ-ийн Даймонд систем
- Цаг бүртгэлийн систем
- Хүний нөөцийн удирдлага, төлөвлөлтийн систем




























