Рестораны удирдлага төлөвлөлтийн систем
Рестораны удирдлага төлөвлөлтийн систем
Системийн танилцуулга
Уг систем рестораны үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын үйлчлүүлэгчийн захиалгаас эхлээд хоолны орц норм, зарагдах үнэ, рестораны заалны зохион байгуулалт, хоол гаргалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэж, зөөгч, хоол, ширээтэй холбоотой төрөл бүрийн шинжилгээ, тайлан мэдээллийг боловсруулан гаргадаг систем юм.
Системийн боломжууд
- Өртгийн нарийн тооцоолол хийнэ.
- Түүхий эд материалын зарцуулалтын бодит тооцоог гаргана.
- Рестораны заалны зохион байгуулалтыг хүссэнээрээ зурна.
- Зөөгчийн бичсэн захиалга тогоочийн компьютер дээр дэлгэрэнгүй хэлбэрээр цаг хугацаа алдалгүйгээр мэдээлэгдэнэ.
- Салбар тус бүрээр ялгаатай үнээр борлуулах боломжтой.
- Хямдралын бодлого, загвараа хүссэнээрээ хийнэ.
- Нэг ширээн дээрх тооцоог тус бүрд нь салгаж хийнэ.
- Үйлчлүүлэгчийн хүссэнээр хоолны орц, хэмжээ, бэлтгэх аргыг өөрчилнө.
- Хөнгөлөлтийн картын системтэй холбогдон картын хөнгөлөлт үзүүлэх боломжтой.
- Төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар хийх боломжтой.
- Түүхий эдийн зарлага, дуусаагүй үйлдвэрлэлийн зардал, бэлэн бүтээгдэхүүний орлогын гүйлгээ автоматаар хийгдэнэ. Өөрөөр хэлбэл Санхүүгийн системтэй уялдан ажиллана.
- Удирдлагын хяналт цонхоор рестораны хамгийн ачаалалтай цаг, ширээ, зөөгч, хоолны шинжилгээнүүдийг хийнэ.
- Зөөгч бүр өөрийн гэсэн кодтой байх бөгөөд зөөгч бүрийн захиалга ялгаран харагдана.
- Рестораны борлуулалтын тайланг олон хувилбараар шүүж гаргах боломжтой.
Програм ашигласнаар гарах үр дүн
- Хурдан шуурхай үйлчилгээ бий болно.
- Борлуулалтын мэдээллийг цаг тухайд нь хянана.
- Тогооч зөөгч касс хоорондын захиалгын үйл явцыг хурдасгаснаар хурдан шуурхай үйлчилгээ бий болж хэрэглэгчдийн таашаалыг хүртэн цаашлаад байгууллагын орлого өсөх бүрэн боломжтой юм.
- Үйлчлүүлэгчийн хэрэглээнд бүрэн нийцсэн уян хатан үйлчилгээний хэлбэрүүд бий болно.
- Тайланг хэрэглэгчийн шаардлагаар ямар ч байдлаар авч болох ба хэрэглэгч өөрийн хүссэнээр тайлангийн маягтыг бэлдэх боломжтой.
- Рестораны замбараагүй бүртгэлүүд үгүй болж , цаг хугацаа бүрээр автоматжуулагдана.
- Санхүүгийн системтэй уялдаж ажилласнаар санхүүгийн систем дээр хийгдэх дуусаагүй үйлдвэрлэлийн зардлын бүртгэлийг автоматаар хөтөлсөнөөр цаг хугацаа хэмнэж, ажил хөнгөвчлөгдөнө.
- Төсөвт өртөг, худалдсан үнийн зөрүүгээр ашгийн шинжилгээ хийх боломжтой.
- Хоол боловсруулж буй хугацаа, зөөгчийн гүйцэтгэлийн хяналт, ширээ ашиглалтын хяналт зэрэг ойлгомжтой график, хүснэгтэн мэдээлэл бүхий Удирдлагын хяналтыг ашигласнаар бизнесийн ашигтай шийдэл гаргана.
Фронт оффис
Энэ нь рестораны үйлчлүүлэгчид үзүүлэх үйлчилгээний хэсгийг хамрах бөгөөд зөөгчийн өдөр тутмын үйл ажиллагаа болох ширээний болон хоолны захиалга авах, төлбөр тооцоог нь бодож гаргах зэрэг бүхий л гар ажиллагааг хөнгөвчилсөн, зөөгчийн захиалга бүртгэлийн ПОС програм юм. Тухайн хоолыг програмд оруулсан технологийн картын дагуу хийхээс гадна тухайн үйлчүүлэгчид зориулан орцыг өөрчлөх, нэмэгдэл олгох байдлаар програмд бүртгэж холбогдх тооцоог хийнэ.
- Шууд борлуулалтаас гадна захиалгаар хоол хүргэнэ
- VIP өрөөний TAX-н дүнг тооцно
- Урьдчилсан захиалга бүртгэнэ
- Утсаар захиалга авч хүргэгдсэн эсэхийг тэмдэглэнэ
- Ээлж солигдох үед захиалгыг шилжүүлнэ
Бак оффис
Энэ нь рестораны бүх төрлийн төлбөр тооцоог хянах, шаардлагатай тохиргоонуудыг хийх, рестораны ерөнхий үйл явцыг удирдах систем бөгөөд гарсан гүйлгээ, төлбөр тооцоог санхүүгийн систем рүү дамжуулж, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг үнэн зөв явагдахад тусална. Рестораны хямдралын загварыг байршил, цаг хугацаа, худалдан авалтын тоо хэмжээнээс хамааруулан үүсгэх боломжтой бөгөөд үүсгэсэн загваруудыг тухайн хоолонд тодорхой хугацааны хооронд хялбархан тохируулах боломжтой. Хөнгөлөлтийн бодлого болон картын бодлогыг ямар дараалалтайгаар ажиллахыг мөн уян хатан тохируулах боломжтой.




























