Цаг бүртгэлийн систем

Системийн танилцуулга

Энэхүү цаг бүртгэлийн систем нь аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагын цагийн бүртгэлийг хялбаршуулах, хүссэн үедээ хяналт тавих боломжоор хангах, хэрэгцээт тайлан судалгааг богино хугацаанд гаргаж авах, цагийн нягтралыг сайжруулах, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилготой юм.

Системийн боломжууд

  • Байгууллага аж ахуй нэгж компанийн үйл ажиллагааны онцлог, цагийн хуваарьт тохируулан системийг ашиглах боломжтой.
  • Ажилтнуудын цагийн хуваарийг байгууллага, хэлтэс тасаг, ажилтан нэг бүрээр тохируулахаас гадна гариг, сараар оруулах боломжтой. Өөрөөр хэлбэл компанийн зарим ажилтнуудын цагийн хуваарь үйл ажиллагааны онцлогоос хамааран ялгаатай байдагтай уялдуулан цаг төлөвлөлтийг уян хатнаар зохион байгуулна.
  • Бүх төрлийн цаг бүртгэлийн автомат төхөөрөмжүүдтэй сүлжээгээр болон портоор холбогдож мэдээллийг чөлөөтэй солилцдог.
  • Олон салбар, охин компаниудтай байгууллага, аж ахуйн нэгжийн хувьд салбар дамжиж ажилладаг менежрүүдийн тухайн цаг мөчид хаана ажиллаж байгааг хянах бололцоотой.
  • Хүний нөөцийн систем, цалингийн системтэй хамтран ажиллах боломжтой.
  • Энэхүү систем дээр ажиллах хэрэглэгчдийн эрхийг ялгаатай тодорхойлсноор ажил үүргийг нарийн хууваарилах, шатлан хянах боломжтой.
  • Цагийн балансын бүх төрлийн тайланг эрх бүхий хэрэглэгч өөрөө нэмж тайланг хүссэн загвараараа хэвлэх боломжтой.
  • Удирдлага тухайн цаг мөчид хэн ажилдаа ирсэн хэдэн минут хоцорсон, хэлтсүүдийн ирц ямар байгааг хянах боломжтой.

Системийг ашигласнаар үүсэх давуу талууд

  • Удирдлагыг нийт ажилтнуудын ирцийн талаарх дэлгэрэнгүй мэдээллээр хангана.
  • Хөдөлмөрийн хөлс бодох, шагнал урамшуулал, үнэлгээний асуудлаар шийдвэр гаргахад бодитой үндэслэл болно.
  • Байгууллагын цаг ашиглалтыг сайжруулахад тодорхой ахиц дэвшил авчирна.
  • Ажилтнууд өөрсдийн цагийн бүртгэлтэй танилцсанаар ажилласан цагаа хянах, хоцролт, таслалтыг багасгахад бодитой хөшүүрэг болно.
  • Цаг бүртгэлийн системийг автомат төхөөрөмжтэй хослуулан нэвтрүүлснээр байгууллагын цаг бүртгэл хэвийн явагдах бас нэг нөхцөл болно.
  • Нягтлан бодогчид ажилчдын цалин хөлсийг хялбархан бодох бодитой мэдээлэл болж өгнө.
  • Хүний нөөцийн менежерт ажилтнуудын өвчтэй, чөлөөтэй, тасалсан, томилолттой гэх мэтчилэн үзүүлэлтээр тайлан судалгаа авах, цаг хугацаа, зардал мөнгө хэмнэхээс гадна ирцийн шинжилгээ хийх боломж олгоно.
  • Ажлын цаг ашиглалтыг сайжруулснаар хөдөлмөрийн бүтээмж өсөх цаашилбал тухайн байгууллагын орлого нэмэгдэх хүчин зүйл болно.
  • Хөдөлмөрийн хөлсний үнэлэмжийг ажлын цагтай холбож өгснөөр цалингийн зардлын алдагдлыг бууруулах бодит боломжийг бий болгоно. Өөрөөр хэлбэл ажлын байрандаа байхгүй хүнд цалин олгох шаардлагагүй болсноор үргүй зардлыг бууруулна.

Хамтрагч байгууллагууд

partner1
partner2
partner3
partner4
partner5
partner6
partner7
partner8
partner9
partner10