ОЧ 7.7 ERP давуу талууд
Санхүүгийн өдөр тутмын гүйлгээ бүртгэлээс эхлэн удирдлагын шийдвэр гаргалт хүртэлх бүх үе шатыг нэгтгэн автоматжуулдаг cloud based ERP систем.
Ерөнхий ойлголт
ОЧ 7.7 ERP нь байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хялбар шийдлийг хэрэгжүүлж, цуглуулсан тоон өгөгдөлд хиймэл оюун ухаанаар шинжилгээ хийсний үр дүнд ирээдүйн чиг хандлагыг тооцоолон удирдлагыг бодит мэдээллээр хангах зорилготой систем.
Санхүүгийн удирдлагын системийн гол давуу тал
Илүү хялбар нягтлан бодох бүртгэл
Таны байгууллагын НББ-ын бодлого, дансны төлөвлөгөөг системд нэг удаа тохируулснаар нягтлан бодогч бүр ижил стандартаар ажиллах боломжтой болно. Үүний үр дүнд гүйлгээний алдаа буурч, групп компанийн нэгтгэсэн тайлан автоматаар гарна.
Хяналт, тайлангийн үнэн зөв байдал
Системд хийгдсэн бүх үйлдэл хэн, хэзээ, юу өөрчилснийг audit log-оор бүртгэдэг. Батлагдсан гүйлгээг зөвхөн эрх бүхий удирдлагын зөвшөөрлөөр засах боломжтой тул санхүүгийн тайланд дур мэдэн өөрчлөлт оруулах эрсдэл буурна.
Тайлан, анализ боловсруулах чадвар
Их хэмжээний өгөгдөлтэй байгууллагад тусгай тооцоолол бүхий шинжилгээний тайлан авах хугацааг эрс багасгана. 300GB хэмжээтэй баазаас тайлан боловсруулах хугацааг 100 дахин бууруулах боломжтой.
Санхүүгийн багийн бүтээмжийн өсөлт
Сарын эцсийн тайлан боловсруулалт, нэгтгэл, гар ажиллагаатай давталттай ажлуудыг системд шилжүүлснээр санхүүгийн багийн ачаалал 60% хүртэл буурах боломжтой.
Бизнес төлөвлөлт
Борлуулалтын магадлалыг бодит санхүүгийн өгөгдөл дээр үндэслэн хиймэл оюун ухаанаар тооцоолж, харилцагч болон барааны ангилал бүрээр төлөвлөх боломжийг бүрдүүлнэ. Мөнгөн урсгал, борлуулалт, татан авалтын таамаглалуудыг бодит орчинд ашиглах боломжтой.
Хиймэл оюун ухаан
OCH удирдлагын туслагч хиймэл оюун ухаан нь санхүүгийн бодит өгөгдөлд холбогдон ажиллаж, удирдлагад шаардлагатай тайлан, шинжилгээг асуулт хэлбэрээр шууд авах боломжийг олгоно. Энэ нь гадны платформ биш, байгууллагын өөрийн өгөгдөл дээр ажилладаг тул мэдээллийн аюулгүй байдлыг хангана.