Интерактив Би Ай ХХК
Хэн бүхэнд хязгааргүй боломж олгож баяр баяслыг мэдэрнэ...
1996 оноос хойш 28 жил Монголын томоохон бизнесүүдийн тоон дэд бүтцийг бид бүтээж байна. Нягтлан бодох бүртгэлээс эхлээд санхүүгийн удирдлагын систем, ERP шийдлээс үүлэн технологи, одоо хиймэл оюун ухааны шийдэл хүртэл хөгжүүлж байна.
Бидний ялгарах тал
Монголын нөхцөлд тохирсон
Дотоод бизнесийн горим, татварын тогтолцоо, тайлагналын шаардлагад бэлэн. Хэрэгжүүлэхийн өмнө тохируулах шаардлагагүй.
Нэг удаагийн нэвтрүүлэлт
Суурилуулалтаас сургалт, техник дэмжлэг хүртэл нэг багаар хариуцна. Нэвтэрч дуусах биш хамтдаа хөгжинө.
Хэмжээтэй өргөтгөл
5 ажилтантай старт-апаас 75+ хэлтэстэй холдинг хүртэл ижил платформ дээр ажилладаг.
Хиймэл оюун ухааны давхарга
ОЧ 7.7 нь борлуулалтын таамаглал, мөнгөн урсгалын төлөвлөлтийг автоматаар тооцож, зөвлөх хиймэл оюун ухааны боломжийг бий болгодог.
Бид юу хийдэг
ERP систем (ОЧ 7.7) — Санхүү, НББ, борлуулалт түгээлт, гүйцэтгэл үнэлгээ
Санхүүгийн тайлагнал, нэгтгэл, аналитик
Байгууллагын онцлогт тохирсон нэмэлт систем
Веб, мобайл апп хөгжүүлэлт (Java, .NET, Android, iOS)
Техник хангамж, дэмжлэгийн үйлчилгээ
Хэрэгжүүлэлт, сургалт, гарын авлага
Бүтээгдэхүүний хөгжлийн хэлхээс
1996 оноос өнөөдрийг хүртэл — зах зээлийн хэрэгцээ өөрчлөгдөх бүр бид хамт өөрчлөгдсөн.
- 1996
Үндэс тавигдав — анхны санхүүгийн систем
Санхүү 1.0
- 2000
Цалин, НББ-ийн модуль нэмэгдэв
Санхүү 2.0 · Цалингийн тооцооны систем
- 2002
Банк санхүүгийн чиглэл нэвтэрсэн
Санхүү 3.0 · Цалин 2.0 · Банк санхүүгийн систем
- 2004
Бизнесийн салбарт тохирсон олон системтэй болов
Пирамид 4.0 · Эмнэлгийн систем · Ресторанны систем · Картын систем
- 2008
Нэр өөрчлөгдөв, Даймонд 5.0 цуврал гарав
Даймонд / Спинел / Эмерал ERP 5.0 · Хүний нөөц 5.0 · Үйлдвэрлэлийн удирдлага · Борлуулалт түгээлт
- 2009
Зочид буудал, эмнэлэг, даатгалын шийдэл нэвтрүүлэв
Импакт систем · Санхүүгийн шинжилгээ · Эмнэлгийн систем 2.0 · Зочид буудлын удирдлага
- 2011
Төрийн болон олон нийтийн үйлчилгээнд нэвтэрсэн
Төсвийн удирдлага · Дотоод аудит · Шатахуун борлуулалт · Аялал жуулчлал
- 2013
Онлайн, Web технологийн шийдэлд шилжиж эхлэв
RUBY онлайн санхүүгийн програм · E-Balance · ОЧ 6.0 ERP
- 2021
Cloud технологийн суурь тавигдсан
ОЧ 7.0 ERP системийн судалгааны ажил · Санхүүгийн систем
- 2023
ОЧ 7.7 системийн бодит орчинд нэвтрүүлэлт эхлэв
ОЧ 7.7 ERP · Санхүү, нягтлан бодох бүртгэлийн систем · Борлуулалт түгээлтийн шинэ шийдэл
- 2024
Хиймэл оюун ухаан, Удирдлагын туслагч AI
Борлуулалтын таамаглал · Мөнгөн урсгалын төлөвлөлт · Хиймэл оюун ухааны шинжилгээ, дүгнэлтэнд суурилсан шийдвэрийн дэмжлэг